Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүх түрүүлжээ

Баяр наадмын шөвгийн дөрөвт Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага И.Мандах, Баянжаргалан сумын заан М.Жамсрандорж нар шөвгөрч, шинээр аймгийн харцага цолтон төрөв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүх түрүүлжээ
Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүх түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр, Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн их баяр наадамд аймгийн харцага Д.Батсүх түрүүлжээ.
Тус барилдаанд Монгол Улсын заан Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Батмөнх, Д.Амгаланбаатар тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос Баян сумын харьяат аймгийн харцага Д.Батсүх түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангаж, Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэлээ.
Баяр наадмын шөвгийн дөрөвт Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага И.Мандах, Баянжаргалан сумын заан М.Жамсрандорж нар шөвгөрч, шинээр аймгийн харцага цолтон төрөв.
Мөн Баян сумын заан Б.Баттулга, Жаргалант сумын заан М.Мөнхболд,Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Г.Пүрэвбаатар Угтаалцайдам сумын заан Г.Мөнх-Эрдэнэ нар аймгийн начин цолны болзлыг хангалаа.

Хуваалцах