Төв аймгийн бөхчүүд хийморьтой, цог золбоотой, сайн барилдахыг билэгдэж гал тахих ёсыг үйлдлээ
Энэ жилийн баяр наадам Төв аймгийн нутаг дэвсгэрт болох гэж байгаа тул дээрх дэвжээний бөхчүүд өндөр ач холбогдол өгч, төрсөн нутгийнхан уул усандаа идээ будааныхаа дээжийг илүү хүндэтгэлтэйгээр өргөв.
Мэдээллийн алба

Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд хийморьтой, цог золбоотой, сайн барилдахыг билэгдэж гал тахих ёсыг үйлдлээ.
Уг дэвжээний гал тахилгын ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Д.Мөнхбаатар, орлогч дарга Б.Сарангэрэл нар хүрэлцэн ирсэн байна.
Энэ жилийн баяр наадам Төв аймгийн нутаг дэвсгэрт болох гэж байгаа тул дээрх дэвжээний бөхчүүд өндөр ач холбогдол өгч, төрсөн нутгийнхан уул усандаа идээ будааныхаа дээжийг илүү хүндэтгэлтэйгээр өргөв.
Сонирхуулахад, Монголчууд эрт дээр үеэс цог, золбоо өөдлөн бадрахыг бэлэгдэж тэнгэр, галаа дээдэлж тахин шүтэж ирсэн билээ.


















