Төв цэнгэлдэх хүн цөөнтэй байна
Харин үндэсний бөхийн дөрвийн даваанд Төв цэнгэлдэхэд үзэгч цөөнтэй байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53, аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх зодоглосон.
Харин үндэсний бөхийн дөрвийн даваанд Төв цэнгэлдэхэд үзэгч цөөнтэй байна.


















