Төв цэнгэлдэхэд шагийн билет 2000 төгрөгөөр борлуулагдаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдаан үзэхээр ирсэн иргэдэд тасалбар шагладаг асуудал жил бүр яригддаг. Харин энэ жилийн хувьд шагийн билет байгаа хэдий ч үнэ ханшны хувьд харьцангуй хямд байгаа юм.
Мэдээллийн алба

Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдаан үзэхээр ирсэн иргэдэд тасалбар шагладаг асуудал жил бүр яригддаг. Харин энэ жилийн хувьд шагийн билет байгаа хэдий ч үнэ ханшны хувьд харьцангуй хямд байгаа юм. Тодруулбал, үдээс өмнөх барилдааны билет 2000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол үдээс хойших барилдааны билет 10 мянган төгрөг байна. Харин наадмын хаалтын билет 25 мянган төгрөгөөр шаглагдаж байгаа ажээ. Наадмын билет зарахаар зогсож буй наймаачид "Хоол, нойроо хасан байж билет авсан ч энэ жилийн хувьд ашиг олсонгүй. Авсан үнээрээ шахуу зарж байна. Энэ жил наадам үзэгч их цөөн байх шиг байна" хэмээн ярьж байв.


















