Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Төв ургац" ээлжит хожлоо авлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр Спортын төв ордонд боллоо. Дөрөв дараалан хожил аваад байсан Төв аймгийн "Төв Ургац" баг энэ өдөр Баянзүрх "Их Өргөө Аравтууд" багтай тоглосон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төв ургац" ээлжит хожлоо авлаа
"Төв ургац" ээлжит хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр спортын төв ордонд боллоо. Дөрөв дараалан хожил аваад байсан Төв аймгийн "Төв Ургац" баг энэ өдөр Баянзүрх "Их Өргөө Аравтууд" багтай тоглосон. Аравтуудын хувьд одоогоор легионер тоглогчгүй байгаа лигийн ганц баг болон үлдээд байна.

Д.Мөнхтүвшин, С.Өрнүүнбилэг тэргүүтэй "Аравтууд" тоглолтыг эхлэлийг сайн тавьж, эхний хагаст 47:39 харьцаатай илүүрхсэн. Гэхдээ тоглолтын явцад тэдний легионер тоглогчгүй сул тал илэрч, оноогоо бариулсан. "Төв Ургац" багийн холбон тоглогч Chris Jones гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж, 28 оноо, 8 самбар, 6 бөмбөг таслалт хийж, багаа хожил авахад том тус хүргэсэн.

Улмаар 93:88 харьцаатай Төв аймгийн "Төв Ургац" баг хожиж, улирлын зургаа дахь хожлоо авлаа. Ингэснээр "Төв Ургац" баг лигийн дэд тэргүүлэгч баг хэвээр үлдлээ. Харин "Аравтууд"-ын хувьд туршлагатай тоглогч Ш.Сэдбазар 21 оноо, 7 самбар авч тун сайн тоглосон ч баг нь хожигдлоо. "Аравтууд" ийнхүү улирлын 6 дахь хожигдлоо хүртээд байна.

Хуваалцах