Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Төв ургац"-ын хожигдолгүй цуврал үргэлжлэх үү

"Үндэсний Супер Лиг"-ийн талбайд өнөө орой гурван тоглолт болно. Эхний тоглолт эмэгтэй дээд лигийн "SBL Хасын хүлгүүд" vs "ХҮДС Ирвэсүүд"-ийн хооронд өрнөнө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төв ургац"-ын хожигдолгүй цуврал үргэлжлэх үү
"Төв ургац"-ын хожигдолгүй цуврал үргэлжлэх үү. Зураг: МҮОНРТ

"Үндэсний Супер Лиг"-ийн талбайд өнөө орой гурван тоглолт болно. Эхний тоглолт эмэгтэй дээд лигийн "SBL Хасын хүлгүүд" vs "ХҮДС Ирвэсүүд"-ийн хооронд өрнөнө. "SBL Хасын хүлгүүд"-ийн хувьд нэг хожилтой яваа бол "ХҮДС Ирвэсүүд" эсрэгээрээ нэг хожигдолтой яваа.

Эрэгтэй супер лигийн эхний тоглолт "Эрдэнэрийлингс Ригс" лигийн хоёр дахь тоглолтоо "Чингис Сити"-тэй хийх бол "Ханталст Ирвэсүүд лигийн тэргүүлэгч "Төв ургац"-тай тоглоно.

Мөн энэ жил анх удаагаа эрэгтэй лигийн "плэйофф"-ын шатанд найман баг өрсөлдөнө. Ийнхүү олон баг "плэйофф"-т орж байгаа нь багуудад ихээхэн боломж олгож байгаа мэт харагдавч, хүч тэнцүүхэн багуудын хувьд олдсон энэ боломжыг ашиглахын төлөө хожил бүхэн үнэ цэнэтэй болоод байгаа билээ.



Хуваалцах