“Төв Ургац”-ын хожлын цуврал зогслоо
Лигийн шилдэг өрсөлдөгч “Төв-Ургац” 11 дараалан хожоод байсан. Тэгвэл энэ удаагийн учраа “Их-Өргөө Аравтууд” 86:85 буюу ердөө нэг онооны зөрүүгээр хожил авч, тэдний дараалсан амжилтыг зогсоолоо.
Мэдээллийн алба

Лигийн шилдэг өрсөлдөгч “Төв-Ургац” 11 дараалан хожоод байсан. Тэгвэл энэ удаагийн учраа “Их-Өргөө Аравтууд” 86:85 буюу ердөө нэг онооны зөрүүгээр хожил авч, тэдний дараалсан амжилтыг зогсоолоо.
Тоглолт эхнээсээ харилцан довтолгоогоо алдсан, хамгаалалтад тулгуурласан ч Chris Jones-н ур чадвараа 100 хувь гаргасан юм. Тэрээр өнөөдрийн тоглолтод 34 оноо, 10 ашигтай дамжуулат, 8 самбараас бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
Түүнд Д.Мөнхтөр 17 оноо, З.Доржсүрэн 13 оноогоор тус хүргэсэн ч багийн бусад залуус хангалтгүй байсан нь тэдний хожлын 11 дараалсан цуврал зогсох шалтгаан болсон юм. Харин “Аравтууд” багаараа жигд гайхалтай тоглолтыг үзүүлж эцсийн мөчид Williams-н алсын зайн шидэлт амжилттай болсноор маш чухал нэгэн хожлыг авч чадлаа.
Тэднээс Jakcson багаа тэргүүлэн 18 оноо, 8 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол Williams 14 оноо, 5 ашигтай дамжуулалт, С.Өрнүүнбилэг 13 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 12 оноо тус тус авч бусад залуус ч даалгавраа сайн биелүүлж байснаар “Төв Ургац”-ыг буулган авсан юм. Ингэснээр тэд улирлын зургаа дахь хожлоо авсан бол “Төв Ургац” улирлын дөрөв дэх хожигдлоо хүлээлээ.


















