Түвдэн агсаны нэрэмжит их насны морин уралдаан ирэх сард болно
Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн агсаны нэрэмжит уралдаан тавугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг "Жирмийн цагаан хөтөл"-д зохион байгуулагдахаар болсон бөгөөд уралдаанд их насны морь уралдана.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн агсаны нэрэмжит уралдаан тавугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг "Жирмийн цагаан хөтөл"-д зохион байгуулагдахаар болсон бөгөөд уралдаанд их насны морь уралдана.
Өдгөөгөөс 35 жилийн тэртээ буюу АХ-ын 80 жилийн ойгоор төрийн наадмын гурван түрүү хүртэж явсан Д.Түвдэн агсаны нэрэмжит наадмыг түүний үр хүүхэд, хамаатан садан болон "Морин Эрдэнэ" уяачдын гал хамтран гурван жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадмынхаа түрүү морийг 3 сая төгрөгөөр, аман хүзүүний морийг 2 сая төгрөгөөр, айргийн гурвын морийг 1.5 сая төгрөгөөр, айргийн дөрөв болон тавын морийг тус бүр 1 сая төгрөгөөр байлах юм байна.


















