Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн УАШТ болно
Монголын туялзуур сэлэмний холбооны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 18-19-д болно.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны “Футзалын ордон”-д болох тус тэмцээнд 120 орчим тамирчин зөвхөн хүнд сэлмийн төрөлд өрсөлдөх аж. Тэмцээний ангилал бүрт түрүүлсэн тамирчин ирэх зургаадугаар сарын 25-31-нд Сингапурт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Мөн үүний дараа долоодугаар сард БНСУ-ын Гуанжу хотод болох дэлхийн оюутны “Универсиад” их наадам, ОХУ-ын Москвад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхийг авна.