Туялзуур сэлэмний тэмцээн насанд хүрэгчдийнхээр үргэлжилж байна
Тус тэмцээнд Хүнд сэлэмний төрөлд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин оролцож байгаа юм.
Мэдээллийн алба

Тивүүдийн аварга шалгаруулах туялзуур сэлэмний тэмцээн насанд хүрэгчдийн Азийн аваргаар үргэлжилж байна.
Энэ сарын 15-аас өнөөдрийг хүртэл болох тус тэмцээн Хонгконгод болж буй.
Тус тэмцээнд Хүнд сэлэмний төрөлд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин оролцож байгаа юм.
Монголын баг тамирчдаас Э.Дөлгөөн, Б.Амарболд нар тус бүр хоёр хожил аваад байгаа бол эмэгтэйчүүдээс Б.Цолмон, О.Анударь нар эхний өрсөлдөгчдөө хожив.


















