Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ТВ Коктейль” хамтлагийн залуус кино урлагт хүч сорьсоор...

Телевизийн нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн “ТВ Коктейль” хамтлагийн авьяаслаг залуус өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин үзэгч олондоо бэлэг барьсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ТВ Коктейль” хамтлагийн залуус кино урлагт хүч сорьсоор...
“ТВ Коктейль” хамтлагийн залуус кино урлагт хүч сорьсоор.... Зураг: МҮОНРТ

Телевизийн нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн “ТВ Коктейль” хамтлагийн авьяаслаг залуус өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин үзэгч олондоо бэлэг барьсан билээ. Тэднийг өөрсдийн өвөрмөц стиль, жүжиглэх ур чадвараараа урлагийн ертөнцөд хэдийнэ орон зайгаа бий болгосон хөдөлмөрч уран бүтээлчид хэмээн мэргэжлийн хүрээнийхэн нь дүгнэдэг.

Тэгвэл энэ удаад тус хамтлагийнхан “Омарын эрэлд” хэмээх адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ тун удахгүй толилуулах гэж байгаа. Энэхүү киноны зарим зураг авалтыг БНСУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр авчээ.

Тус киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуу уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ, жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тоглосон байна.

Хуваалцах