Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тянь-Аньминий халдлагын хариуцлагыг Туркестаны Лалын хөдөлгөөн хариуцна

Өнгөрөгч 10-р сард таван хүний аминд хүрсэн Тянь-Аньминий талбай дээр гарсан алан хядах ажиллагааны хариуцлагыг Дорнод Туркестаны Лалын хөдөлгөөн хүлээхээ мэдэгджээ. Хөдөлгөөний удирдагч Абдулла Мансурын хэлж байгаагаар лалын шашинтнууд Хятадын Зас гийн газрын эсрэг алан хядах үйл ажиллагаагаа үргэл

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тянь-Аньминий  халдлагын хариуцлагыг  Туркестаны Лалын хөдөлгөөн хариуцна
Тянь-Аньминий халдлагын хариуцлагыг Туркестаны Лалын хөдөлгөөн хариуцна. Зураг: МҮОНРТ

10 сард таван хүний аминд хүрсэн Тянь-Аньминий талбай дээр гарсан алан хядах ажиллагааны хариуцлагыг Дорнод Туркестаны Лалын хөдөлгөөн хүлээхээ мэдэгджээ. Хөдөлгөөний удирдагч Абдулла Мансурын хэлснээр лалын шашинтнууд Хятадын Засгийн газрын эсрэг алан хядах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.

Мөрдөн шалгах ажлын явцад тодруулснаас үзвэл алан хядах ажиллагааны бэлтгэлийг найман хүнтэй бүлэг хангасан бөгөөд тэд өнгөрсөн сарын дундуур Бээжинд иржээ. Тэдний тав нь удалгүй Шинь жан-Уйгарт буцаж ирсэн байна. Хятадын эрх баригчид энэ хэрэгт сэжиглэн уйгар нэртэй таван хүнийг баривчилсан билээ.

Түлхүүр үг:халдлага
Хуваалцах