Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тяньаньмэнийн талбайн ослын тухай мэдээлэл нийтлэхийг хоригложээ

Эх хэл дээрээ мэдээлэл нийтэлдэг Хятадын дотоодын сонин хэвлэлүүдийг Тяньаньмэнийн талбайн ослын тухай мэдээлэл нийтлэхийг хязгаарласан талаар NHK телевиз уламжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тяньаньмэнийн талбайн ослын тухай мэдээлэл нийтлэхийг хоригложээ
Тяньаньмэнийн талбайн ослын тухай мэдээлэл нийтлэхийг хоригложээ. Зураг: МҮОНРТ

Хятадын дотоодын сонин хэвлэлүүдийг Тяньаньмэнийн талбайн ослын тухай мэдээлэл нийтлэхийг хязгаарласан талаар NHK телевиз уламжилж байна. Хятадын англи хэлээр хэвлэгддэг Чайна дэйли сонинд өгүүлснээр уг хэрэгт сэжиглэгдэж буй таван этгээд Шинжаань-Уйгарын бүс нутгаас ирсэн хүмүүс мөн бөгөөд дээрх халдлагыг санаатайгаар үйлдсэн гэжээ.

Харин барууны хэвлэл мэдээллүүд үүнийг террорист үйл ажиллагаа гэхээс илүү өшөө авсан хэрэг боллоо гэж дүгнэж байна. Өнгөрсөн Даваа гарагт Тяньаньмэнийн талбай руу машинтайгаа дайран орж ирж, дараагаар нь галд шатаж амиа алдсан гурван этгээд дөрвөн жилийн өмнө Шинжаань Уйгарын бүс нутагт Хань болон Уйгар үндэстний хооронд болсон мөргөлдөөний үеэр гэр бүлийнхнийгээ алдсан гэдгийг Америкийн хэвлэл мэдээллийн эх сурвалж онцолжээ.

Хуваалцах