Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“U-15”-ын Азийн аваргаас А.Бичигмаа мөнгө, А.Даваажаргал хүрэл медаль хүртэв

Тодруулбал, 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин Ариунболдын Бичигмаа мөнгө, 62 к-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“U-15”-ын Азийн аваргаас А.Бичигмаа мөнгө, А.Даваажаргал хүрэл медаль хүртэв
“U-15”-ын Азийн аваргаас А.Бичигмаа мөнгө, А.Даваажаргал хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайваний Тайчунь хотод болов.

Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ш.Баянмөнх, спортын мастер Э.Батмөнх, М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцсон юм.

Эхний өдөр чөлөөт бөхийн охидын ангиллын барилдаан болж манай гурван тамирчин хүч үзэж нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин Ариунболдын Бичигмаа мөнгө, 62 к-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн боллоо.

А.Даваажаргалын хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой медальтан болж байна.

Харин 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Болдбаатарын Хоролгарав дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Хуваалцах