Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Чагнаадорж улсын рекордыг дахин шинэчиллээ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж өндөрлөсөн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Чагнаадорж улсын рекордыг дахин шинэчиллээ
Ө.Чагнаадорж улсын рекордыг дахин шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж өндөрлөсөн. Тэгвэл энэ үеэр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр огцмоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа ахиулсан юм. Мөн "Аврагч" спортын хорооны тамирчин, ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэр дүнгээр 251 оноо авч жиндээ аваргын алтан медаль зүүлээ.

Хуваалцах