Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Насанжаргал охин Азийн дууны уралдаанд түрүүллээ

12 настай Ө.Насанжаргал Хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг аж. Тэмцээний шүүгчээр Орос, Хятад, Сингапурын мэргэжилтнүүд ажиллажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Насанжаргал охин Азийн дууны уралдаанд түрүүллээ
Ө.Насанжаргал охин Азийн дууны уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Сингапурт болсон Азийн хүүхдийн дууны уралдаанд монгол охин тэргүүн байр эзэлжээ. Эх орноо төлөөлөн оролцсон Ө.Насанжаргал 120 орны хүүхэдтэй өрсөлдсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад "Булигаар хүрэн цүнх" дуугаар оролцож нэгдүгээр байрт орсон байна.

12 настай Ө.Насанжаргал Хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг аж. Тэмцээний шүүгчээр Орос, Хятад, Сингапурын мэргэжилтнүүд ажиллажээ.

Хуваалцах