Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Пүрэвбаатарын "Загал бор" үрээ түрүүллээ

Ардын хувьсгалын 94, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд бариаллаа. Газар газрын 264 хурдан хязаалан шандас сорьсноос

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Пүрэвбаатарын "Загал бор" үрээ түрүүллээ
Ө.Пүрэвбаатарын "Загал бор" үрээ түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 94, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд бариаллаа. Газар газрын 264 хурдан хязаалан шандас сорьсноос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын "Загал бор" үрээ түрүүлж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун хязаалан аман хүзүүдлээ.

Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн, дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор, айргийн тавд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан тус тус хурдаллаа.

Хуваалцах