Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд Г.Номуун тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд Г.Номуун тоглоно
У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд Г.Номуун тоглоно. Зураг: МҮОНРТ

Алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд залуу жүжигчин Г.Номуун тоглохоор болжээ.

УДЭТ-ын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.

Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр өнгөрсөн өвөл гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар явсан тул түүний оронд Г.Номууныг ийнхүү тоглуулахаар болжээ. Гэвч тэрбээр хувийн шалтгаантай байгаа тул залуу жүжигчин Ч.Сэлэнгийг орлон тоглуулах шийдвэр гарчээ.

Тэрбээр өмнө нь "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд тоглож байсан туршлагатай.

Сонирхуулахад Ч.Сэлэнгэ нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “UBS” телевизийн захирал Л.Балхжавын хүү Чингүүнтэй гэр бүл болж, хоёр ихэр охины ээж болсон билээ.

Хуваалцах