Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ

Уг тэмцээнд 21 орны 80 гаруй тамирчин Орос, Унгар, Солонгос, Турк гэсэн дөрвөн төрөлд өрсөлдсөн бөгөөд Ө.Цамбын хамт Г.Гэсэр оролцсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ
Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 12-14-ны хооронд морьт харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн болж, Монгол Улсын тамирчин Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ.

Уг тэмцээнд 21 орны 80 гаруй тамирчин Орос, Унгар, Солонгос, Турк гэсэн дөрвөн төрөлд өрсөлдсөн бөгөөд Ө.Цамбын хамт Г.Гэсэр оролцсон байна.

Ийнхүү Орос харвааны төрөлд Ираны тамирчин Али Горчин алт, Оросын тамирчин Сергей мөнгөн медаль хүртжээ.

Түүнчлэн Ө.Цамба Унгар төрөлд шагналт тавдугаар байр эзлэв.

Хуваалцах