Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Цэрэнчунт багштайгаа "Марийнский" театрт тоглолоо

Тэд Чайковский, Пуччини, Верди, Россини, Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлээс хамтран дуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Цэрэнчунт багштайгаа "Марийнский" театрт тоглолоо
Ө.Цэрэнчунт багштайгаа "Марийнский" театрт тоглолоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт "Марийнский" театрын тайзнаа тоглолоо. Ольга Кондинаг нь түүний багш бөгөөд тэд тун сайхан хоршсон хэмээн үзэгчид ярьж байна.

Дуучид Чайковский, Пуччини, Верди, Россини, Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлээс хамтран дуулсан байна. Ө.Цэрэнчунт ОХУ-ын Санкт-Петербург хотын Римский-Корсаковийн нэрэмжит “Консеватори” сургуульд таван жил суралцаж 2014 онд төгссөн. Одоогоор ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм.

Сонирхуулахад, Санкт-Петербург хотын алдарт "Марийнский" театрын тайзнаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 13-нд Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильод, 20-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиад дуулсан билээ.

Хуваалцах