Ү.Үүрийнтуяа анхны алтан медалиа хүртлээ
Шатарын УАШТ Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд болж, эмэгтэйчүүдийн 49 дэх удаагийн тэмцээнд 12 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулав.
Мэдээллийн алба

Шатарын УАШТ Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд болж, эмэгтэйчүүдийн 49 дэх удаагийн тэмцээнд 12 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулав. Тэднээс “Хан-Алтай” клуб, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат шатарчин, ОУМ Ү.Үүрийнтуяа есөн оноогоор түрүүлсэн юм.
Тэрбээр улсын аваргад дөрөв дэх удаагаа оролцсон бөгөөд 19 насандаа анхны түрүүгээ ийнхүү хүртсэн юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Т.Батчимэг 8,5 оноогоор аман хүзүүдсэн бол гуравдугаар байрт “Эрч” спорт хорооны тамирчин Г.Янжиндулам шалгарав.


















