Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив

Хэнтий аймгийн Дадал суманд болж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив
Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Дадал суманд болж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн билээ.

Их мастер Ч.Батчулуун, Т.Батчимэг нарын тэргүүтэй шилдэг 24 шатарчин шигшээд өрсөлдөж буй.

Тэмцээн 11 өрөг болох бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг Ц.Батчулуун гурван хожилтой тэргүүлж байгаа бол Г.Мөнхгал, Д.Батсүрэн, С.Билгүүн, Ц.Алтанбаяр нарын тамирчид 2,5 оноотой удаалж байна.

Харин эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн эхний өргүүдээс хүчтэй өрнөж эхэллээ. “Хан Алтай” клубын тамирчин Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив. Тэрбээр одоо дөрвөн хожилтойгоор тэргүүлж эхлсэн бол Б.Анхчимэг 3,5, Т.Батчимэг, Д.Янжиндулам нар 3.0 оноогоор удаалж байна.

Тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө.

Хуваалцах