Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ү.Үүрийнтуяа шинэ хуудас нээлээ

Сонирхуулахад, 1992 онд Монголын анхны их мастер Б.Хатанбаатар Ази тивийн залуучуудын аварга цол хүртэж байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ү.Үүрийнтуяа шинэ хуудас нээлээ
Ү.Үүрийнтуяа шинэ хуудас нээлээ. Зураг: МҮОНРТ

Монголын шатарчид он гарсаар эх орондоо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 54 медаль авч элэг нэгт монголчуудаа баярлуулсан бол хэдхэн хоногийн дараа Грек улсын Халкидики хотноо болсон Дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Э.Хулан эрэгтэй, эмэгтэй төрөлд хоc аварга цолыг авчирсан билээ.

Тэгвэл тун саяхан Энэтхэгийн Дели хотноо өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн шатарчдын Ази тивийн аваргын мөнгөн медальт "Хан-Алтай" клубын шатарчин, спортын мастер Ү.Үүрийнтуяа рапид төрөлд мөнгө, стандарт төрөлд алтан медалийн эзэн болж, Монголын анхны эмэгтэй Ази тивийн залуучуудын аварга шатарчин цол хүртэж, эмэгтэй олон улсын мастер болов.

ийнхүү тэрбээр Монгол Улсынхаа шатрын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Сонирхуулахад, 1992 онд Монголын анхны их мастер Б.Хатанбаатар Ази тивийн залуучуудын аварга цол хүртэж байсан юм.

Хуваалцах