УАШТ-нд түрүүлсэн бөхчүүд ДАШТ-нд шууд оролцохгүй
Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрөгч амралтын өдрүүдэд эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн УАШТ-ийг зохион байгуулсан. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ДАШТ-нд өрсөлддөг байсан бол энэ дахин сонгон шалгаруулалт хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Тодруулбал улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авах бол мөнгө, хүрэл медаль авсан, V байранд орсон тамирчин чансааны оноо цуглуулах аж.
Сорилго барилдааныг зургадугаар сарын 22-24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парис хотод болно.