Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“UB Dance festival” энэ сарын 26-нд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй уг наадам 19.00 цагаас Чингисийн талбайд болох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“UB Dance festival” энэ сарын 26-нд болно
“UB Dance festival” энэ сарын 26-нд болно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын соёлыг сурталчлах, орчин үеийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилготой Монголын анхны орчин үеийн чөлөөт бүжгийн наадам “UB Dance festival” зургаадугаар сарын 26-нд болно.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй уг наадам 19.00 цагаас Чингисийн талбайд болох юм.

Уг наадамд орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг, гудамжны бүжиг, электро бүжгийн төрлүүдээр бүх насны бүжгийн хамтлагууд оролцож болох бөгөөд урьдчилсан шалгаруулалтаас 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 20 баг шалгарна.

Тэмцээний шагналын сан 13 сая төгрөг бөгөөд наадмын хүрээнд чөлөөт бүжиг сонирхогч хүүхэд залуучууд болон жуулчдын дунд хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаан болно.

Наадмын үеэр

• Монголын орчин үеийн чөлөөт бүжгийн бүх урсгал, бүжгийн бүх хамтлагууд нэг тайзнаа халз тулаан,
• Шилдэг бүжигчдийн нэгийн эсрэг нэг бүжгийн тулаан,
• Олон нийтийг хамарсан Флаш моб бүжиг,
• Чөлөөт бүжгийн фото зургийн түүхийг харуулсан майхан,
• Бүжгийн сургуулиудын танилцуулга,
• Хамтлаг дуучид, ДЖ тоглолт,
• Экстрим холбооны үзүүлэх тоглолт зэрэг болох юм байна.

Дэлгэрэнгүйг www.facebook.com/ubdancefestival-аас

Хуваалцах