Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УБЦТС: Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ

Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлдэг шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэрэглээний хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай шийдвэрийг гаргасантай холбогдуулан УБЦТС ТӨХК борлуулалтын үйл ажи

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УБЦТС: Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ
УБЦТС: Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлдэг шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэрэглээний хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай шийдвэрийг гаргасантай холбогдуулан УБЦТС ТӨХК борлуулалтын үйл ажиллагааны цахим системдээ өөрчлөлтийг хийж, хөнгөлөлтөд хамрагддаг хэрэглэгчдийн хоёрдугаар сарын төлбөр нь хуучин тогтоолд заасан хэрэглээний хязгаараар тооцогдож, нэхэмжлэл нь хүргэгдсэн 42823 хэрэглэгчийн төлбөрийг залруулах, гэрээнд бүртгэлтэй утсаар нь мессэж мэдээлэл хүргэх ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Төлбөрийн зөрүү үүссэн тохиолдол нь зөвхөн хоёрдугаар сарын 11-25-ны хооронд төлбөрийн тооцоолол хийгдсэн гэр хорооллын хэрэглэгчдэд гарсан бөгөөд мессэжээр хүргүүлсэн мэдээлэл зарим хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж, бухимдуулсанд хүлцэл өчье гэж УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.

Хуваалцах