Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Учиртай дөрвөн толгой” сюит тоглогдоно

"Novel melody" концертод “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай дөрвөн толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг тоглох бөгөөд тус тоглолтыг удирдаач Н.Жигжиддорж удирдах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Учиртай дөрвөн толгой” сюит тоглогдоно
“Учиртай дөрвөн толгой” сюит тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд Улсын филармонийн концертын танхимд болно. Энэ жилийн "Novel melody" концертод “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай дөрвөн толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг тоглох бөгөөд тус тоглолтыг удирдаач Н.Жигжиддорж удирдах юм байна.

Сонирхуулахад, Морин хуурын чуулгын “Novel melody” концерт нь анх 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглож эхэлсэн бөгөөд 2015 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд буюу нээлтийн концерт болгон үзэгчдэд хүргэдэг уламжлал тогтсон. Түүнчлэн эл концертоор дамжуулан тус чуулга шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулж байна.

Хуваалцах