“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийг шалгарууллаа
Төв аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулсан "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын долоодугаар уралдаан өчигдөр өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Төв аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулсан "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын долоодугаар уралдаан өчигдөр өндөрлөлөө. Үүнд 60 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд нэг дүрд тэргүүн болон дэд байрыг шалгаруулсан юм.
Тодруулбал, Юндэнд ДБЭТ-ын дуучин Э.Бумхүү, Б.Жавхлантөгс, Нансалмаад ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Дорнод аймгийн хөгжимт драмын гоцлол дуучин О.Оюунцэцэг, Хоролмаад ОХУ-ын Буриад улсын дуучин С.Батчимэг, СУИС-ийн оюутан Ц.Шинэбаяр, Балганд ДБЭТ-ын дуучин О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Өнөөдөр тэд Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын теарт тоглоно.


















