Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Учиртай гурван толгой” (фото)

УДБЭТ-ын уран бүтээлчид тус театрын ахмад уран бүтээлч, гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулж Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 22-нд

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Учиртай гурван толгой” (фото)
“Учиртай гурван толгой” (фото). Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын уран бүтээлчид тус театрын ахмад уран бүтээлч, гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулж Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 22-нд тоглосон. Эрхэм уншигч танд тус дуурийн зарим зургаас хүргэж байна.

Дашрамд дуулгахад, УДБЭТ-ын хүндэт ахмад уран бүтээлч, гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн 1929 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. Тэрбээр 1942 онд ХЦДБЧ-д дуучнаар орж, 1948 онд УХД-д жүжигчин болсноосоо хойш 1960 он хүртэл тус театрын тайзнаа тоглогдсон бүх л жүжгийн гол дүрийг бүтээсэн.

Түүнчлэн 1950–иад оноос эхлэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад, 1970-аад оноос Хоролмаагийн дүрийг бүтээж, эсрэг дүрийн хоёр эмэгтэйн дүрийг “амьдруулжээ”. Мөн “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Халиуны дүр, “Үнэн” дуурийн Ядмаагийн дүр, “Хөхөө Намжил” дуурийн Уянгын дүр зэрэг үндэсний олон дуурийн гол дүрийг тайзнаа “амилуулсан” билээ.

Хуваалцах