Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Учрахуй" модерн жүжиг тоглож байна

"Ойрад" ХЖТ-ын 47 дахь өвөл цагийн нээлт Н.Уранчимэгийн зохиол "Учрахуй" модерн жүжгээр үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Учрахуй" модерн жүжиг тоглож байна
"Учрахуй" модерн жүжиг тоглож байна. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн "Ойрад" ХЖТ-ын уран бүтээлчид МУСГЗ Б.Норовын зохиол, МУГЖ Л.Ганчимэгийн найруулга "Гурван чимэгтэй наадам" дуулалт жүжгээр өвөл цагийн нээлтээ эхлүүлсэн.

Тэгвэл "Ойрад" ХЖТ-ын 47 дахь өвөл цагийн нээлт Н.Уранчимэгийн зохиол "Учрахуй" модерн жүжгээр үргэлжилж байна.

Зохиолыг "Ойрад" театрын тайзнаа жүжигчин, найруулагч Б.Мөнхтогтох найруулан тавьж, гол дүрд жүжигчин С.Туяажаргал, дүрүүдэд жүжигчин, МУСТА Б.Мөнхбаяр, бүжигчин Бартогтох, дуучин, МУСТА Г.Отгонгэрэл, Бүжиг ангийн хамт олон оролцон тогложээ.

Өвөл цагийн нээлтийн тоглолтууд 2019 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Хуваалцах