Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлнэ

Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлнэ
“Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх гэнэ. Тоглолтод Монголын хамгийн шилдэг хөгжимчин “Никитон” хамтлагийн Цогоо, бөмбөрчин Золбоо, гитарчин Бука, “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг, бөмбөрчин Б.Ганхөлөг, “New star” студийн дуучин Г.Ядамсүрэн, Beatbox Баачка нарын уран бүтээлчид оролцох аж.

Хуваалцах