Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Учралын эгшиг” тоглолт өнөөдөр болно

Залуу дуучин Э.Болор-Уянгын “Учралын эгшиг” тоглолт өнөөдөр “River sounds” клубт болох гэж байна. Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Учралын эгшиг” тоглолт өнөөдөр болно
“Учралын эгшиг” тоглолт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Залуу дуучин Э.Болор-Уянгын “Учралын эгшиг” тоглолт өнөөдөр 19:00 цагт “River sounds” клубт тоглогдох гэж байна. Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх юм.

Дашрамд дурдахад, тэрбээр хоёр жилийн өмнө дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан билээ.

Хуваалцах