Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Удамт бөх

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн начин Хүрэлбаатарын Ариунбаатарыг уншигч танаа танилцуулъя.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удамт бөх
Удамт бөх. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн начин Хүрэлбаатарын Ариунбаатарыг уншигч танаа танилцуулъя. 1994 оны гуравдугаар сарын 12 нд төрсөн түүний нагац ах улсын начин С.Баатар улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн начин Ж.Баянмөнх бол авга ах нараас нь дурдвал аймгийн начин Давааням, сумын заан Төмөрбар юм.

Биеийн өндөр нь 178 см, жин 88 бол анх бөхийн замд оруулсан багш нь чөлөөт бөхийн спортын мастер Чинбат. Харин одоогийн багш нь улсын начин Д.Бадрах, С.Багахүү. 2015 онд “Аварга” дээд сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн тэрбээр баруун талтай. Барилдааны амжилт нь 2014 онд Говь-Алтай аймгийн Цээл суманд түрүүлж, сумын заан цол 2015 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн. Гол үндсэн мэх нь хөл авах, хонгодох, давхар хамах юм.

Хуваалцах