Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДБЭЧ-ын тайзнаа энэ сард болох тоглолтын жагсаалт гарчээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард тоглогдох бүтээлүүдийнхээ жагсаалтыг гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДБЭЧ-ын тайзнаа энэ сард болох тоглолтын жагсаалт гарчээ
УДБЭЧ-ын тайзнаа энэ сард болох тоглолтын жагсаалт гарчээ. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард тоглогдох бүтээлүүдийнхээ жагсаалтыг гаргажээ.

Тодруулбал энэ сарын 8-нд Л.Минкусийн “Пахита”, Ф.Шопений “Шопениана” балет, 9-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, 15-нд “Травиата”, 16-нд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 22-нд Ж.Пуччиний “Чио Чио Сан” дуурь, 23-нд Л.Минхусийн “Дон Кихот” балет, 29-нд П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балет, 30-нд Ж.Пуччинийн “Богема” дуурь тоглогдорх юм байна.

Хуваалцах