Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДБЭТ-т солонгос маэстро ирэв

УДБЭТ-ын хамт олон “Сонгодог” тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДБЭТ-т солонгос маэстро ирэв
УДБЭТ-т солонгос маэстро ирэв. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын хамт олон “Сонгодог” тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн фестивалийн зохион байгуулагч, Раом агентлагийн удирдаач Бэк Жин Хён удирдаач театрынхны урилгаар уг тоглолтод оролцохоор Монголд анх удаа хүрэлцэн иржээ.

Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүтэй хамтарч симфони оркестрыг удирдах юм. “Сонгодог” тоглолтод УДБЭТ- ын гоцлол дуучин С. Мөнгөнцэцэг, Э. Амартүвшин, Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, гоцлол хөгжимчин Ц.Мөнхболд, Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг нар оролцоно.

Мөн залуу хөгжимчдөөс бүрдсэн “Unico” хамтлаг оролцож, дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах юм байна.

Хуваалцах