Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДБЭТ тайзны зөөлөн хөшигтэй болно

УДБЭТ-ын зөөлөн хөшиг нь тайзнаа тоглогддог бүх тоглолт, концертуудад хэрэглэгддэг бөгөөд сүүлийн 30 жилд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДБЭТ тайзны зөөлөн хөшигтэй болно
УДБЭТ тайзны зөөлөн хөшигтэй болно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк Улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар шинэчлэн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

УДБЭТ-ын зөөлөн хөшиг нь тайзнаа тоглогддог бүх тоглолт, концертуудад хэрэглэгддэг бөгөөд сүүлийн 30 жилд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй юм байна.

Одоо шинээр хийх хөшиг нь гурван өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах хавчуургатай хийгдсэнээр давуу талтай аж. Мөн орчин үеийн технологид нийцсэн бөгөөд нийт 14,500 ам.долларын өртөгтэй аж.

Хуваалцах