УДБЭТ улирлын тоглолтоо “Чингис хаан” дууриар нээнэ
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь 51 дэх улирлын тоглолтоо ирэх сарын 5-нд Ардын уран зохиолч П.Бадарчийн цомнол, Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээнэ.
Мэдээллийн алба

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь 51 дэх улирлын тоглолтоо ирэх сарын 5-нд Ардын уран зохиолч П.Бадарчийн цомнол, Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээнэ. “Чингис хаан” дуурьд МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, СТА М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа тоглох бөгөөд театрын гоцлол болон найрал дуучид, балетын жүжигчид бүгд оролцох юм. УДБЭТ нь 2003 онд анх тавигдсан “Чингис хаан” дуурийг Монголын сонгодог урлагийн үндэсний брэнд болгох зорилготой бөгөөд цаашид улсын хэмжээний баяр наадам, тусгаар тогтнолын өдрөөр тоглох юм байна.


















