Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ
УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Энэ сарын 4-5-нд болох нээлтийн үйл ажиллагааг “Учиртай гурван толгой”-гоор эхлүүлэх аж. Харин балетийн нээлтээ 11, 12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар хийх юм.

Мөн Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинэчлэн найруулсан бол өвөрмөц, шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүүжин” сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.

УДБЭТ-ынхан тоглолтын 52 дахь улиралдаа 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөснөөс дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах