УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын “WISE” балет театртай хамтарна
Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын “WISE” балет театраас 23 хүн хүрэлцэн иржээ.
Мэдээллийн алба

УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын “WISE” балет театрын бүжигчидтэй хамтран “High Feeling” модерн балетыг тоглох гэж байна.
Хоёр орны уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 4, 5-нд театрын тайзнаа болох аж.
Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын “WISE” балет театраас 23 хүн хүрэлцэн иржээ.
“WISE” балет театр 2005 оноос хойш Сөүл хотод тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор дотоодын болон гадаадын 80 гаруй балетын тоглолт хийсэн байна.


















