Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДБЭТ-ынхан Сөүл хотноо тоглолоо

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран энэ сарын 6-нд Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулсан байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДБЭТ-ынхан Сөүл хотноо тоглолоо
УДБЭТ-ынхан Сөүл хотноо тоглолоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран энэ сарын 6-нд Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулсан байна. Тоглолтод дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг зэрэг тив дэлхийд данстай уран бүтээлч дуулж сонирхуулснаас гадна, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, БНСУ-ын "Ариранг" телевизийн нэвтрүүлэгч Анжела Парк нар хөтөлж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бүрэн хэмжээний тоглолтыг хоёр орны соёлын гүүр болгон анх удаа эгшиглүүлжээ.
Гала концертод БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Жэ Жөн Бү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ү Юүн Гын, Сөүл хотын Гванжин дүүргийн Засаг дарга Ким Ки Дон зэрэг төр, засгийн албаны хүмүүс, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн нар оролцсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга асан Пак Гуан Ён нар гэргийн хамт, БНСУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар, Монгол судлалын нийгэмлэгийн удирдах гишүүд, Солонгос дахь монгол иргэдийн төлөөлөл зэрэг мянга гаруй зочин төлөөлөгч тоглолтыг үзэж сонирхжээ.

Хуваалцах