УДЭТ ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилнэ
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 16-наас Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зэрэг үндэсний түүхэн жүжгээр тоглолтоо эхлүүлж дэлхийн сонгодог жүжгүүдээр төсөл үргэлжлэх юм байна.
Мэдээллийн алба

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрмийн Театр сар шинийн баярыг угтан “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд нийслэлийн нийт дүүргүүдтэй хамтран ахмад буурлууддаа зориулан түүхэн болон дэлхийн сонгодог жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тоглохоор болжээ. УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 16-наас Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зэрэг үндэсний түүхэн жүжгээр тоглолтоо эхлүүлж дэлхийн сонгодог жүжгүүдээр төсөл үргэлжлэх юм байна.


















