Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ “бүл нэмнэ”

шинэ жүжигчний сонгон шалгаруулалт ирэх сарын 22-23-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ “бүл нэмнэ”
УДЭТ “бүл нэмнэ”. Зураг: МҮОНРТ

Монголын театр урлагийн хамгийн том, нэр хүндтэй байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон удахгүй “бүл нэмэх” гэнэ.

Тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийнхэн ажиллаж, уран бүтээлээ туурвиж явсан УДЭТ-ын улаан байшинд залуу жүжигчдийн “Театр студи” байрладаг. Тэгвэл тус студийн шинэ жүжигчний сонгон шалгаруулалт ирэх сарын 22-23-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах аж.

Сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 15-наас ирэх сарын 15-нд дуусах бөгөөд мэргэжлийн урлагийн их, дээд сургуулиудад жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвартай уран бүтээлчид оролцдог.

“Театр студи” –ийн шалгаруулалтад оролцогчид эхний шатанд 3-5 минутын дуу, бүжиг, хувийн үзүүлбэр, дараагийн шатанд монолог, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр үзүүлж, жүжиглэх ур чадварын онол, театрын түүх, ёс зүй, гоо зүйн мэдлэгийн шалгалт бичгээр өгөх аж.

Хуваалцах