Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ ирэх онд "Анна Каренина" романаас сэдэвлэсэн жүжиг үзэгчиддээ хүргэнэ

Уг романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиолд хөрвүүлэн бичсэн бөгөөд найруулагчаар төрийн шагналт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ ирэх онд "Анна Каренина" романаас сэдэвлэсэн жүжиг үзэгчиддээ хүргэнэ
УДЭТ ирэх онд "Анна Каренина" романаас сэдэвлэсэн жүжиг үзэгчиддээ хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар хамгийн олон сая хувь хэвлэгдэж, олон хэлээр орчуулагдсан эмэгтэй гол дүртэй зохиол "Анна Каренина" роман Монголд анх удаа тайзны бүтээл болж амилахаар болжээ. Тодруулбал, Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" романаас сэдэвлэсэн жүжиг 2020 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдана.

Уг романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиолд хөрвүүлэн бичсэн бөгөөд найруулагчаар төрийн шагналт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байна.

Хуваалцах