Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ төслийн баг сонгон шалгаруулна

театрын хөгжлийн түүхэн уламжлалыг хадгалсан, орчин үеийн үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангасан уран бүтээл УДЭТ-ын тайзнаа мэргэжлийн өндөр түвшинд найруулж, үзэгчдийн хүртээл болгох аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ төслийн баг сонгон шалгаруулна
УДЭТ төслийн баг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театраас эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор төслийн багийн сонгон шалгаруулалт зарлажээ. Тус театраас өмнө нь Монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, шинэ залуу жүжгийн зохиолчдыг төрүүлэн гаргах, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор жүжгийн зохиолын уралдаан зарласан.

Тэгвэл төслийн баг жүжгийн зохиолын уралдаанаас шалгарсан гурван жүжгийн зохиолоос сонголт хийсний үндсэн дээр театрын уран сайхан, урын сангийн бодлогод нийцсэн, театрын хөгжлийн түүхэн уламжлалыг хадгалсан, орчин үеийн үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангасан уран бүтээл УДЭТ-ын тайзнаа мэргэжлийн өндөр түвшинд найруулж, үзэгчдийн хүртээл болгох аж.

Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй төслийн баг ирэх сарын 1-ний дотор саналаа хүргүүлэх боломжтой.

Хуваалцах