Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ-ын энэ намрын тоглолтын хуваарь гарчээ

Намрын улирал үргэлжилж буй энэ үед их ажлын зэрэгцээ кино театр, тайзны бүтээл сонирхох хүн их байгаа. Иймд энэ намар УДЭТ-ын тайзнаа тоглогдох дараах үзвэрийг танилцуулъя.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-ын энэ намрын тоглолтын хуваарь гарчээ
УДЭТ-ын энэ намрын тоглолтын хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Намрын улирал үргэлжилж буй энэ үед их ажлын зэрэгцээ кино театр, тайзны бүтээл сонирхох хүн их байгаа. Иймд энэ намар УДЭТ-ын тайзнаа тоглогдох дараах үзвэрийг танилцуулъя.

  • Аравдугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас: Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг. Найруулагчаар Н.Наранбаатар ажилласан.

  • Аравдугаар сарын 8, 9-нд 12:00 цагаас: С.Жаргалсайханы зохиол "Тэмүүжин" түүхэн жүжиг. Найруулагчаар Б.Баатар.

  • Аравдугаар сарын 8, 9-нд 17:00 цагаас: Б.Шүүдэрцэцэгийн зохиол "Ану хатан" түүхэн жүжиг. Найруулагчаар Б.Баатар.

  • Аравдугаар сарын 13, 14-нд 19:00 цагаас: Д.Намдагийн зохиол "Оролмаа эх" түүхэн жүжиг. Найруулагчаар Ч.Найдандорж.

  • Аравдугаар сарын 15-нд 17:00 цагаас: Г.Бирваагийн хөгжим "Харц хатан" дуулалт жүжиг. Найруулагчаар Б.Мөнхдорж.

  • Аравдугаар сарын 21-нд 19:00, 22-нд 17:00 цагаас: Д.Равжаагийн зохиол "Саран хөхөө" түүхэн жүжиг. Найруулагчаар Б.Мөнхдорж.

  • Аравдугаар сарын 27, 28-нд 19:00 цагаас: Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжиг. Найруулагчаар Ч.Найдандорж.

Хуваалцах