УДЭТ-ын ирэх сарын үзвэрийн хуваарь
УДЭТ-ын хамт олон 11 сард шинэ уран бүтээлээр бэлэг барихын зэрэгцээ түүхэн жүжгүүдийг тайзнаа дахин амилуулна. Тэд:
Мэдээллийн алба

УДЭТ-ын хамт олон 11 сард шинэ уран бүтээлээр бэлэг барихын зэрэгцээ түүхэн жүжгүүдийг тайзнаа дахин амилуулна. Үзвэрийн хуваарийг толилуулбал:
-Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “НОРОВЫН НАМТАР” бэсрэг хошин мюзикль, синтез хүүхдийн жүжгийг сурагчдын амралтад зориулан ирэх сарны 2,3, 7, 9,10-нд 10:00,12:00 цагаас
-Өвөл цагийн нээлтийн тоглолт Испанийн алдарт зохиолч Мигүэл Де Сервантесийн “Кихот ноён” жүжгийг ирэх сарын 8,9,10,16,17-нд 18:00 цагаас
-Улс тунхагласны баярын өдрийг угтан “Түүхэн жүжгийн өдөр”-үүдийг Драмын театрын хамт олон зарлаж байгаа бөгөөд “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Тамгагүй төр” жүжгийг ирэх сарын 20- 26 ныг дуустал 18:00 цагаас тус тус тоглоно.


















