УДЭТ-ын “Театрын өдрүүд” наран ургах зүгээс эхэлнэ
ДЭТ-аас очсон орон нутагтаа уран бүтээлч үзэгчдийн уулзалт, ярилцлага, мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо наран ургах зүгээс эхлүүлэхээр болжээ. Тухайлбал, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан энэ сарын сарын 24, 25, 26, 27-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод, 28, 29-нд Хэнтий аймгийн Чингис хотноо тоглох юм байна. Дээрх аялан тоглолтын хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрлийн шилдэг бүтээл багтжээ. Тодруулбал, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, 2019 оны шинэ уран бүтээл Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүй зурвас” нийгэм уянгын драмын жүжиг, Э.Оюуны зохиол “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн бүтээлээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилуулж, орон нутгийн үзэгчдэд оюуны хөрөнгө оруулалт хийх аж. Түүнчлэн УДЭТ-аас очсон орон нутагтаа уран бүтээлч үзэгчдийн уулзалт, ярилцлага, мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулна.


















