Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ-ын уран бүтээлчид Хоёр хүний жүжгийн фестивалиас шагнал хүртлээ

Хоёр хүний жүжгийн 19 дэх удаагийн олон улсын фестиваль энэ сарын 6-11-нд БНСУ-ын Сөүл хотноо боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-ын уран бүтээлчид Хоёр хүний жүжгийн фестивалиас шагнал хүртлээ
УДЭТ-ын уран бүтээлчид Хоёр хүний жүжгийн фестивалиас шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хоёр хүний жүжгийн 19 дэх удаагийн олон улсын фестиваль энэ сарын 6-11-нд БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Тус фестивальд Монгол, БНСУ, Грек, Украин, Румын улсын уран бүтээлч өрсөлдсөнөөс Улсын драмын эрдмийн театрын найруулагч О.Итгэл, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтангэрэл болон Г.Номуун нар "Special Performance" шагналын эзэд болжээ.

Ташрамд дуулгахад, УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл болон Г.Номуун нар нэг гэр бүлийн хоёр бөгөөд залуу жүжигчин Г.Номууны хувьд тайзнаа Жульеттагийн дүрийг бүтээснээс гадна МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд тоглосон билээ.

Хуваалцах