Удирдаач Б.Лхагвасүрэн Хөх хотод ажиллаж байна
Монголын цөөн хэдэн удирдаачийн нэг Б.Лхагвасүрэн сүүлийн жилүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллаж байна.
Мэдээллийн алба

Монголын цөөн хэдэн удирдаачийн нэг Б.Лхагвасүрэн сүүлийн жилүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллаж байна. Учир нь Өвөр Монголын Үндэсний их сургуулийн урлагийн салбарт хэд хэдэн чиглэлээр хичээл зааж, тус сургуулийн дэргэдэх залуусын Морин хуурын чуулгыг удирдан хөгжүүлж байгаа юм. Тэрбээр өмнөх жилүүдэд БНХАУ-ын олон хотоор Монголын морин хуурын чуулгатай аялан тоглож, уралдаан тэмцээнд ч амжилттай оролцож байв.
Түүнээс “Монголд удирдаач хомсдоод байхад эх орондоо ажиллахгүй юм уу” гэхэд “Суурийг нь тавьсан ажлынхаа үр дүнг харах хэрэг байна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ их ч хөдөлмөрлөлөө” гэсэн юм.


















