УЕФА ОХУ-ыг торгов
Англи, ОХУ-ын багийн тоглолтын үеэр оросууд цэнгэлдэх дотор үймээн эхлүүлсэн. Үймээний үеэр хэдэн зуун хүн бэртэж, гэмтсэн хэрэг гарсан билээ.
Мэдээллийн алба
Англи, ОХУ-ын багийн тоглолтын үеэр оросууд цэнгэлдэх дотор үймээн эхлүүлсэн. Үймээний үеэр хэдэн зуун хүн бэртэж, гэмтсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан УЕФА-гийн сахилгын хороо хуралдаж, шийдвэр гаргасан байна.
Эхний ээлжинд ОХУ-ын хөл бөмбөгийн холбоонд 150000 еврогийн торгуул ногдуулжээ. Дахин үймээн дэгдээвэл тэмцээнээс хасах арга хэмжээ авах тухай ч хэлэлцсэн байна.
ОХУ-ын хөгжөөн дэмжигчид 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр мөн л үймээн дэгдээж байсан юм.


















